SHOP.MONGOL.BIBLE сайтын онлайн худалдаа, захиалга, хүргэлтийн үйлчилгээний нөхцөл

Нэг. Ерөнхий заалт

1.1 www.shop.mongol.bible сайт нь ном, хэвлэмэл бүтээгдэхүүний интернэт худалдаа, захиалга хүргэлтийн албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх болон тэдгээртэй холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино.

1.2 Энэхүү нөхцөл нь хэрэглэгч вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхээсээ өмнө сайтар уншиж танилцаж, хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.

1.3 Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд www.shop.mongol.bible номын интернэт дэлгүүр болон тус дэлгүүрийн хэрэглэгч, үйлчлүүлэгч хамтран хяналт тавина.

Хоёр. Вэбсайт түүний үйл ажиллагаа

2.1 www.shop.mongol.bible вэбсайт нь байнгын ажиллагаатай байж, тогтмол шинэчлэгдэн ном, хэвлэмэл бүтээгдэхүүнүүдийг интернэтээр худалдаална.

2.2 www.shop.mongol.bible вэбсайт болон сайтын аливаа тэмдэгт, загвар дизайн нь тус сайтын өмч бөгөөд тэдгээрийг хуулах, олшруулах, дууриах, ашиглах болон өөр бусад байдлаар зөвшөөрөлгүй ашиглахыг хатуу хориглоно.

2.3 Вэбсайтын хөтлөлт, үйлчилгээний аюулгүй байдал, хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг вэбсайт бүрэн хариуцна.

2.4 Вэбсайт өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд тус хугацаанд бараа хүргэлтээс бусад бүх үйлчилгээ автоматаар хийгдэнэ.

2.5 Вэбсайтын оператор ажлын өдөр 09.00 – 18.00 цагуудад ажиллах бөгөөд Бямба, Ням гарагт амарна.

2.6 Хэрэглэгч нь вэбсайтаар бусдыг болон байгууллагыг гутаан доромжилсон, хууль бус үйл ажиллагаанд уриалсан, сурталчилсан, хуурамч худалдан авалт хийхийг оролдсон буюу хуурамч захиалга өгсөн тохиолдолд гишүүнчлэлийн эрхийг хааж, дахин бүртгүүлэх боломжгүй болгоно.

Гурав. Вэбсайтын гишүүнчлэл ба хэрэглэгч

3.1 Вэбсайт нь гишүүнчлэлтэй байх бөгөөд вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэбийн гишүүн байна.

3.2 Хэрэглэгч вэбсайтын гишүүнээр бүртгүүлэхийн тулд хэрэглэгчийн нэр, и-мэйл хаяг, нууц үгийг оруулах ба дэлгүүрээс тухайн и-мэйл хаягт баталгаажуулах холбоосыг явуулна. Хэрэглэгч уг холбоосоор орж өөрийн гишүүнчлэлийг албан ёсоор баталгаажуулна.

3.3 Хэрэглэгч гишүүнчлэлийн мэдээллийг үнэн зөв оруулаагүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүйгээс гадна үйлчилгээ авах, худалдан авах, төлбөрийн талаарх мэдээлэл хүлээн авах боломжгүй.

3.4 Нэг и-мэйл хаягаар зөвхөн нэг гишүүн бүртгүүлнэ. Бүртгэлтэй и-мэйл хаягаар дахин гишүүнчлэл авах боломжгүй.

3.5 Вэбсайтын гишүүн болсон хэрэглэгч хувийн мэдээллийн хэсэгтэй байх бөгөөд түүнд гишүүний хувийн мэдээлэл, худалдан авалтын түүх, хүргэлтийн хаяг зэрэг багтана. Гишүүний төлбөр, банкны картны тухай ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.

3.6 Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

3.7 Гишүүн нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.

3.8 Гишүүн худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ үйлчилгээний нөхцлийн дагуу өөрийн хаягаар хүргүүлэх эрхтэй.

3.9 Гишүүн өөрийн оруулсан мэдээллээ засах, өөрчлөх, шинэчлэх боломжтой.

3.10 Гишүүн вэбсайтын талаар санал гомдол, хүсэлт, шүүмж зэргээ хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

Дөрөв. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ

4.1 www.shop.mongol.bible сайт нь интернэтээр дамжуулан дараах бараа бүтээгдэхүүнийг худалдаална.

  • Төрөл бүрийн ном, сурах бичиг, хэвлэмэл бүтээгдэхүүн

4.2 Тус сайт нь бэлэг хүргэлтийн нэмэлт үйлчилгээг үзүүлэх бөгөөд энэ тохиолдолд хэрэглэгч бүтээгдэхүүн бүрийн доор гарах нэмэлт үйлчилгээ гэсэн хэсгийг ашиглах боломжтой.

Тав. Төлбөр тооцоо

5.1 www.shop.mongol.bible сайтаар худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ “Ариун Бичээс Нийгэмлэг” -т худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний бодит үнэ байна.

5.2 Захиалсан барааны мөнгөн дүн дээр хүргэлтийн зардал нэмэгдэн төлбөл зохих мөнгөн дүн гарна.

5.3 Хэрэв хэрэглэгч бэлэг хүргэлтийн нэмэлт үйлчилгээг сонгосон бол тус төлбөр нь үндсэн төлбөр дээр нэмэгдэж гарна.

5.4 Худалдан авагч төлбөрөө онлайнаар картаар, мобайл банкаар, мөн мөнгөн гуйвуулгаар болон бэлнээр хийх боломжтой.

5.5 Худалдан авагч төлбөрөө бэлнээр хийх тохиолдолд худалдааны төлөөлөгчид төлбөрөө тушаан, төлбөрийн баримт үйлдэн бараагаа хүлээн авна.

Зургаа. Баталгаажуулалт

6.1 Онлайн захиалгын мэдэгдэл болон төлбөрийн талаарх мэдээлэл вэб операторын и-мэйл хаяг болон удирдлагын хэсэгт ирснээр захиалга баталгаажна.

Долоо. Хүргэлт

7.1 Бүх бараа бүтээгдэхүүнийг байгууллагын худалдааны төлөөлөгч болон түгээгч хүргэнэ.

7.2 Барааны жин, овор хэмжээ, тоо ширхэг, хот доторх хүргэлтийн байршил зэргийг үл харгалзан нэгэн адил үнээр буюу 3,000 төгрөгөөр хүргэгдэнэ.

7.3 Хүргэлтийн хугацаа нь чиглэл, байршлаас хамааран өөр өөр байна.

7.4 Улаанбаатар хот дотор 1-24 цаг, хөдөө орон нутагт ажлын 2-7 хоног, гадаад улсад 7 хоногоос 1 сарын хугацаанд багтаан хүргэлт хийгдэнэ.

7.5 Хөдөө орон нутгийн хүргэлтийг Монгол шуудан ТӨХК болон тухайн чиглэлийн шуудан унаагаар дамжуулан хийх боломжтой. Гадаад улс орны хүргэлтийг Монгол шуудан ТӨХК, DHL буухиа шуудан болон бусад шуудан үйлчилгээний газруудаар дамжуулан хүргэх боломжтой.

7.6 Ажлын өдрүүдэд 09.00 – 18.00 цагуудад УБ хот дотор болон хөдөө орон нутаг, гадаад улс руу явах шууданд хүргэж өгнө.

7.7 Хэрэглэгч хүргүүлэх хаягийг үнэн зөв өгөх үүрэгтэй ба холбоо барих утас заавал өгнө.

7.8 Худалдааны төлөөлөгч болон түгээгч захиалсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид тайлбарлан шалгуулж өгөх ба хэрэглэгчид бараа тодорхой шалтгаантайгаар нийцээгүй тохиолдолд барааг буцаах эрхтэй.

7.9 Захиалсан хугацаанд хаягаар хүргэхэд хүлээн авагч байхгүй байсан тохиолдолд хүргэлтэнд тооцох ба дахин хүргэлтийн төлбөрийг захиалагчаас гаргуулан авна.

Найм. Буцаалт

8.1 Худалдан авагчид захиалсан бараа нь тодорхой шалтгааны улмаас сэтгэлд нь нийцээгүй тохиолдолд тухайн барааг хүргэж өгсөн даруйд нь худалдааны төлөөлөгч болон түгээгчээр буцаалгах, худалдааны төлөөлөгч, түгээгчээр буцаалгаагүй тохиолдолд барааг буцаахгүй болно.

8.2 Бараа буцаагдсан тохиолдолд зөвхөн тухай барааны үндсэн үнийг захиалагчид эргүүлэн төлнө. Хүргэлтийн төлбөрийг эргүүлэн олгохгүй болно.

8.3 Буцаагдаж буй бараа нь дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай.

  • Ямар нэгэн байдлаар урагдаж, эвдэрч гэмтээгүй байх
  • Тухайн барааны бүрэн бүтэн байдал алдагдаагүй байх
  • Тухайн барааны сав баглаа, боодол урагдаж гэмтээгүй байх

8.4 Барааг бэлэг урамшуулал, дагалдах хэрэгслүүдтэй хамт авсан бол тэдгээртэй нь хамт буцаана.

8.5 Төлбөрийн баримт, тооцооны хуудас гэх мэт бичиг баримтыг мөн буцаах шаардлагатай.

8.6 Дээрх заалтуудыг хангаагүй тохиолдолд барааг буцаахгүй болно.

Ес. Бусад

9.1 Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, худалдан авалт, төлбөрийн талаар ямар нэгэн асууж тодруулах зүйл, санал хүсэлт гарвал операторийн [email protected], www.facebook.com/MUBSociety пэйжийн мессенжер хаяг руу холбогдон лавлагаа авч болно. Эсвэл 70151193 (ажлын цагаар) болон 94751193 дугаарын утсанд холбогдож, мэдээлэл авч болно.

9.2 Вэб дэлгүүр нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх бөгөөд хэрэв насанд хүрээгүй хүн эцэг эх, асран халамжлагчийн зөвшөөрөлгүйгээр худалдан авалт, төлбөр тооцоо хийсэн тохиолдолд үүсэн гарах үр дагаврыг вэб дэлгүүр хариуцахгүй болно.

9.3 Хэрэглэгч, байгууллага хоёрын хооронд ямар нэгэн маргаантай асуудал гарвал вэбсайтын үйлчилгээний нөхцөл болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.