5 1ЭЗЭН, бидэн дээр юу унасныг санаач.
Харж, бидний зэмлэлийг үзээч!
2Бидний өв харийнхан уруу, гэрүүд маань гаднын хүмүүс уруу эргүүлэн өгөгдөв.
3Бид эцэггүй өнчин болсон бөгөөд эхчүүд маань бэлэвсэн эмэгтэйчүүд мэт байна.
4Бид уух усныхаа төлөө хөлс төлж, түлээ маань үнэтэй байна.
5Биднийг мөшгөгчид хүзүүнд маань тулаад ирлээ.
Бид эцэж, бидэнд ямар ч амралт алга.
6Хангалттай талхыг олохын тулд бид Египет, Ассирид захирагдав.
7Бидний эцэг өвгөд нүгэл үйлдсэн агаад тэд одоо байхгүй.
Тэдний гэм бурууг үүрэгчид нь бид юм.
8Боолууд биднийг ноёрхож байна.
Тэдний гараас биднийг салгах хэн ч алга.
9Цөл дэх илдний улмаас бид амь өрсөн талхаа олж авдаг.
10Ган гачгийн шатаах халууны улмаас бидний арьс зуух шиг халуун болов.
11Тэд Сионд эмэгтэйчүүдийг, Иудагийн хотуудад онгон охидыг хүчиндэв.
12Хан хөвгүүд гараасаа дүүжлэгджээ.
Ахмадууд үл хүндлэгджээ.
13Залуу эрэгтэйчүүд тээрэмд ажилласан бөгөөд залуус гуалин модны дор бүдрэв.
14Ахмадууд дааман хаалгануудаас, залуус хөгжмөөсөө холдов.
15Бидний зүрхний баяр хөөр зогсов.
Бидний бүжиг уй гашуугаар солигдов.
16Бидний толгойноос титэм унав.
Бид нүгэл үйлдсэн тул гаслантай яа!
17Үүний улмаас бидний зүрх доройтон, эдгээр зүйлсийн улмаас бидний нүд сүүмийнэ.
18Эзгүйрэн хэвтэх Сион уулын улмаас үнэгүүд дээгүүр нь гэтнэ.
19ЭЗЭН, Та мөнхөд захирдаг.
Таны хаан ширээ үеэс үед оршино.
20Юунд Та биднийг үүрд мартана вэ?
Юунд Та биднийг ийм удаан орхино вэ?
21Бид сэргээгдэхийн тулд, ЭЗЭН, биднийг Өөр уруугаа сэргээгээч.
Урьдынх шиг бидний өдрүүдийг шинэчлээч.
22Эс бөгөөс Та биднээс бүрмөсөн татгалзаж, бидэнд хэтэрхий их уурлах вий.