2 1Тэгээд Иона загасны гэдсэн дотроос өөрийн Бурхан ЭЗЭНд залбирсан. 2Тэр
-Би өөрийн зовлон гунигаас ЭЗЭНийг дуудахад
Тэр надад хариулсан.
Үхэгсдийн орны гүнээс тусламж гуйн хашхирахад
Та миний дууг сонссон.
3Учир нь Та намайг гүн уруу,
далайн зүрх уруу хаясан бөгөөд
усны урсгал намайг нөмөрчээ.
Таны бүх сүйтгэгчид болон их давалгаанууд миний дээгүүр өнгөрсөн.
4Иймээс би “Би Таны мэлмийнээс зайлуулагдсан.
Гэсэн ч би Таны ариун сүмийг дахин үзнэ” гэж хэлэв.
5Ус намайг үхлийн ирмэгт хүртэл залгиж,
гүн их ус намайг нөмрөн, усны ургамал миний толгойг ороов.
6Би уулсын бэл уруу уруудан,
дэлхий өөрийн хаалтнуудтайгаа миний эргэн тойронд мөнхөд байлаа.
Гэвч, миний Бурхан ЭЗЭН, Та миний амийг нүхнээс гаргасан.
7Би ухаан балартах үедээ ЭЗЭНийг санав.
Миний залбирал Тан уруу,
Таны ариун сүмд хүрсэн билээ.
8Хий хоосон шүтээнүүдийг хүндэтгэдэг хүмүүс
өөрсдийн итгэмжит байдлыг умартдаг.
9Харин би талархлын дуугаар Танд тахил өргөнө.
Юу тангарагласнаа би биелүүлнэ. Аврал ЭЗЭНээс ирдэг юм гэж хэлэв.
10Тэгэхэд ЭЗЭН загасанд тушаасанд, тэр нь бөөлжин Ионаг хуурай газар гаргав.