1 1Ахлагч би сонгогдсон эзэгтэй болоод түүний хүүхдүүдэд илгээв. Би, зөвхөн би ч биш, бас үнэнийг мэддэг бүгд та нарыг үнэн дотор хайрладаг нь 2бидний дотор байгаа бөгөөд бидэнтэй үүрд хамт байх үнэний төлөө юм. 3Эцэг Бурхан ба Эцэгийн Хүү Есүс Христээс ирсэн нигүүлсэл, өршөөл, амар тайван нь үнэн хийгээд хайрын дотор бидэнтэй хамт байх болно.
4Эцэгээс бид тушаал хүлээн авсан шиг таны хүүхдүүдийн зарим нь үнэний дотор явж буйг мэдсэндээ би их баярласан. 5Харин одоо бол эхнээсээ бидэнд байсан ёсоор бие биеэ хайрлах учиртайг эзэгтэй танд сануулж байгаа нь танд бичиж буй шинэ тушаал биш. 6Хайр бол ийм болой. Бид Түүний тушаалын дагуу явах юм. Тушаал бол та нар эхнээсээ сонссончлон хайр дотор явах юм. 7Олон мэхлэгчид ертөнцөд орж ирсэн. Тэд Есүс Христийг махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Энэ бол мэхлэгч бөгөөд Христийг эсэргүүцэгч мөн. 8Та нар бидний гүйцэлдүүлснийг алдалгүй, харин дүүрэн шагналыг хүлээн авахын тулд өөрсдийгөө хяна. 9Хэтэрч, Христийн сургаал дотор байдаггүй хэнд ч Бурхан байхгүй. Сургаал дотор байгч тэр хүнд Эцэг ч, Хүү ч байна. 10Хэрэв хэн нэгэн нь та нар уруу ирэхдээ энэ сургаалыг авчрахгүй бол, түүнийг гэртээ бүү оруул. Түүнтэй мэндэлж болохгүй. 11Түүнтэй мэндэлж буй хүн нь түүний бузар үйлсэд оролцож байгаа хэрэг юм.
12Та нарт бичмээр зүйл надад олон байгаа ч би цаас янтай нийлүүлэхийг хүсэлгүй, харин та нар уруу очиж, нүүр нүүрээрээ ярилцахыг хүсэж байна. Ингэснээр бидний баяр хөөр дүүрэн болно. 13Таны сонгогдсон эгч дүүгийн чинь хүүхдүүд, танд мэнд хүргэж байна.